Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 24-ний Ээлжит хуралдаанаар Орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг томилон баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж орон нутгийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд хуралдаж Орон нутгийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулсан ажлын тайланг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулсан “Эрдэнэт Ус ДТС”, Жаргалант Ус ДТС” орон нутгийн өмчит компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд томилуулахаар нэр дэвшүүлсэн нэр бүхийн хүмүүсийг дэмжив.
Уг хуралдаанаас тэмдэглэлээр дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд
Ø Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх;
Ø Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин урамшууллын олгох асуудлыг судалж, танилцуулах;
Ø Өмнөх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, шийдвэрлэсэн асуудлын хэрэгжилт, үр дүн, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хоёрдугаар хуралдаанд танилцуулах;