Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА.

2025-04-30

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хөгжлийн хороо Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөр, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаа.
Уулзалтын үеэр тус газрын дарга А.Галия дараах чиглэлүүдээр мэдээлэл өгч, санал солилцлоо:
• Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн нөхцөл байдал,
• “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилт (2022–2024),
• Тэтгэмж авч буй иргэдийн насны ангилал, нийгмийн нөхцөл байдал,
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхэд асран хамгаалагч нарын нийгмийн хүртээмжийн байдал зэрэг асуудлууд.
Хорооны гишүүд хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилт, хүн амын бүлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, цаашдын бодлогын хэрэгжилтэд анхаарах шаардлагатай зарим асуудлыг хөндлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6083
4602 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%