Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-04-22

✅Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эмэгтэйчүүдийн зөвлөл нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаар 6 гишүүнтэйгээр батлагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус зөвлөл нь 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган, өнгөрсөн хугацаанд:
“Сувд” хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг 7 дугаар хороонд хэрэгжүүлж эхлүүлээд байгаа ба бүтэн жилийн турш хэрэгжих хөтөлбөр юм. Цаашид бусад хороодод мөн хэрэгжүүлэхийг зорьж байна.
Тэрчлэн дүүргийн “Супер жамп”- оюуны дасгалжуулагч бүсгүйчүүдтэй хамтран “Гэрэлт бүсгүй минь” оюунлаг эвент эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг дэмжин ажиллаж, дүүргийн 200 гаруй эмэгтэйг оролцуулан, амжилттай зохион байгуулсан байна.
✅Уг зөвлөл өнөөдрийн хуралдаанаа цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа эрчимжүүлэх, шаардлагатай төсөв санхүүгийн асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Зөвлөлийн гишүүд дүүргийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал гэж ангилахаас илүүтэй гэр бүлд тулгамдаж буй асуудал, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хорт зуршил, сэтгэл зүйн чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэйг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6141
4632 / 75%
940 / 15%
277 / 5%
292 / 5%