Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Бондоор хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн танилцууллаа

2025-05-15

Орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэх, явцын мэдээллийг авах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор аймгийн ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, эхний ээлжид үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналтай танилцлаа.

Хөрөнгийн зах зээлд хэдий хэмжээний үнэт цаас гаргаж, арилжаалах нь тодорхой болоогүй ч ойролцоогоор 500 тэрбумаар тооцож төслийг бэлтгэж байна.  

Хэрэгжүүлэх төсөлд Найрамдал багт орон сууцны хорооллын гадна ИШС-ний ажил, Оюут багийн Дөмөг зах орчмын орон сууцны хорооллын гадна ИШС-ий ажил, Уурхайчин баг цэнгэлдэх хүрээлэн орчмын орон сууцны хорооллын гадна ИШС-ний ажил, Их залуу орон сууц баригдах  цахилгаан эрчим хүч, авто зам зэрэг шинээр үүсэх орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлуудыг багтаажээ.

Мөн хот доторх авто замын төслүүд, 35КВ цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах хөрөнгө оруулалт, аялал жуулчлал спорт, ухаалаг хот, цэвэр агаартай хот  төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна барилгын ажил нь дуусаагүй сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн байгууллагуудын ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж дуусгахаар төлөвлөөд байна. Үүнд 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, Наран багийн Соёлын төв, ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн спорт заалны барилга, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль, Говил багийн 250 хүүхдийн сургуулиуд багтаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6100
4616 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%