Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян талын хэсэгт амьдардаг иргэдээс тус багт хийгдэх үерийн далангийн ажлын талаар мэргэжлийн байгууллагуудаас асуулт асууж санал солилцох хүсэлт ирүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганболд аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж 2025 оны 05 дугаар сарын 20-ны 18:00 цагт Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд уг арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Уртын гол багийн иргэд болон Хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадорж, Хот байгуулалт барилга захиалагчийн алба зэрэг холбогдох албаны мэргэжилтнүүд оролцож иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Уулзалтын эхэнд Хотын захирагчийн орлогч Б.Мөнхдалай “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн талаар иргэдэд танилцуулсны дараа иргэд сонирхсон асуултаа албаны хүмүүсээс асууж хариулт авсан юм.