“Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх” одон гардууллаа.
🔴Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ИТХ-ын ажлын албаны дарга Б.Мөнхбаяр уншиж танилцууллаа.
Өнөөдөр /2025.06.01/ 11:00 цагт Хонгор сумын Соёлын төвийн талбайд Хонгор сумын нийт 14 ээжид “Алдарт эх” I, II зэргийн одонг Хонгор сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий, аймгийн Хонгор сумын Засаг дарга Н.Ганбаатар, Засаг даргын орлогч дарга Т.Нинжбадам ИТХ-ын ажлын албаны дарга Б.Мөнхбаяр нар гардуулан өгч одонтой ээжүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, гэр бүлд аз жаргал хүслээ.
Энэ жил “Алдарт эх”-ийн одонгоор үүнээс I зэргийн одонгоор 8 ээж, II зэргийн одонгоор 6 ээжийг шагналаа.
👩👩👧👧АЛДАРТ ЭХИЙН 1 ДҮГЭЭР ОДОН
1. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Цэрэнсамбуу овогтой Буянхүү
2. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Самбуу овогтой Буянхүү
3. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Жамъяан овогтой Дашдондог
4. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Каслин овогтой Хативай
5. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Цэнд овогтой Цэрэндолгор
6. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Бадарч овогтой Цэцэгсүрэн
7. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Басан овогтой Амаржаргал
👩👩👧👧АЛДАРТ ЭХИЙН 2 ДУГААР ОДОН
1. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Адъяахүү овогтой Мөнхцацрал
2. Хонгор сумын1 дүгээр багийн иргэнТүвшинтөр овогтой Өнөрбаяр
3. Хонгор сумын 1 дүгээр багийн иргэн Янгиржав овогтой Цэцэгээ
4. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Чоймурат овогтой Аянагүл
5. Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Цэрэн овогтой Энэбиш
6. Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Энхтайван овогтой Үүрийнтуяа