Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүүхдийн төлөө зөвлөл, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

2025-06-02

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаан  зарласан захирамжийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар  хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр А.Амарын танхимд хуралдах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 6 дугаар сарын 5-ны өдөр Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх юм.

Өнөөдрийн зөвлөлийн хурлаар Орхон аймгийн хүүхдийн зөвлөлийн 2025 оны эхний хагаст хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 онд шинэчлэгдсэн бөгөөд шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах, тогтмол мэдээ мэдээллээр хангахаас гадна хууль тогтоомж, чиг үүргийн дагуу гишүүн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Цахим орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл, хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, уран бүтээл нийтлэхгүй байх талаар, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох залилах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус сургалтыг зохион байгуулжээ.

Үе тэнгийн дээрэлхлийн нөхцөл байдлын тандалт судалгааг 2019 хүүхэд хамруулан цахимаар зохион байгуулж, уг судалгаанд үндэслэн “Харах өнцөгтөө хайр нэмье”, “Эрч хүч, урам зориг өгдөг найз байя”, “Сэтгэл зүйч зөвлөж байна”, “Хүмүүжлийн эерэг арга”, “Хайр нэмье” зэрэг цахим нөлөөллийн аянуудыг өрнүүлсэн байна.

Утаат болон электрон тамхины хор нөлөөний талаар 35 удаагийн сургалтыг зохион байгуулж, ерөнхий боловсролын 20 сургууль, Политехник коллежийн 3375 оюутан, сурагчид, 780 иргэнд хамрагджээ. Жаргалант сумын хэсгийн байцаагч, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль хамтран Жаргалант сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээнд хяналт хийж, илрүүлэх, арилгах ажлыг 7 хоног бүр зохион байгуулсан. Хяналт хийх тус хугацааны эхний явцад 2 ширхэг электрон тамхи илрүүлж эцэг эх асран хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүдэд холбон зуучилсан зэрэг энэ оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар танилцууллаа.

Мөн худалдан авах ажиллагааны 2025 оны 5 дугаар сарын 30-ны явцын мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.3 тэрбум төгрөгийн 266 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 253 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 95.1 хувийн биелэлттэй байна. Худалдан авах ажиллагааны үр дүнд гүйцэтгэгч шалгарсан 210, тендер зарласан 3, тендер зарлаад амжилтгүй болсон 40 төсөл арга хэмжээ байна. Шалгарсан 210 хөрөнгө оруулалтын ажил дээр 219 гүйцэтгэгч шалгарсан  бөгөөд шалгарсан төсөл арга хэмжээ дотроо багц болгон зарлагдсан учир багц тус бүрээр гүйцэтгэгчийн тоо нэмэгджээ.  Нийт 219 гүйцэтгэгчээс 103 буюу 47 хувь нь орон нутгийн ААНБ, иргэд,  үлдсэн 116 буюу 53 хувь нь Улаанбаатар хот болон бусад аймгийн ААНБ шалгарсан байна.

Хэлэлцэх асуудлыг гуравдугаарт орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүдээс хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж буй инженерүүдийн мэдээллийг ил тод нээлттэй иргэдэд хүргэх, 2025 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд шалгарсан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд зохион байгуулах, авто замын ажилд шалгарсан компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч мэдээллээ иргэдэд хүргэх зэрэг саналыг илэрхийллээ. Мөн эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланд арга хэмжээ нь гүйцэтгэлтэйгээ уялдах, бодит үр дүнгээр тайлагнах зэрэг саналыг илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6793
5256 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%