Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар тойрогтоо ажиллалаа

2025-06-03

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрхэмбаяр, Ц.Оргилболд нар 2025 оны 6 дугаар сарын 3-нд Согоот багт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

 Согоот багийн Ажлын алба, аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Хот тохижуулах газар, “Эрдэнэт -Ус” ДТС ОНӨХК-ийн мэргэжилтнүүд болон ажил гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд оролцлоо.

Төлөөлөгчид гүйцэтгэгч компаниуд зураг төсвийн дагуу ажлаа хийж байна уу, ажил явуулахад ямар хүндрэл бэрхшээл байгаа талаар гүйцэтгэгч компанийн ажилчидтай ярилцаж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцож, чанартай ажил хүлээж авна шүү гэдгийг гүйцэтгэгч талд анхааруулж байлаа.

Мөн багийн Ажлын албанд багт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд давхар хяналт тавьж ажиллахыг анхааруулав.

Орон нутгийн төсвөөр хийгдэж буй Согоот багийн 6-15 дугаар байрны урд  Хүүхдийн тоглоомын талбай 245 сая төгрөгийн өртөгтэй, гүйцэтгэгчээр “Түмэн засал” ХК, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг буулгах ажил 290 сая төгрөгийн өртөгтэй, гүйцэтгэгчээр “Олз Мандал” ХК, Согоот багийн 6-25 дугаар байрны урд талын замын ажил 80 сая төгрөгийн өртөгтэй, гүйцэтгэгчээр “Хүчит Зам” ХК тус тус ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%