Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ТАРАГТ, ЗҮҮНБАЯН-УЛААН СУМДАД АЖИЛЛАЛАА

2025-05-28

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, зөвлөн туслах ажлын хэсэг энэ удаад Тарагт, Зүүнбаян-Улаан сумдад ажиллалаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх
үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явц, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.