Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД 431 ХҮҮХЭД ОРОЛЦО

2025-06-01

Манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тэмдэглэдэг болсоор 73 дахь жилээ угтаж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой уялдуулсан хөтөлбөр бүхий нээлтийн арга хэмжээ улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн нэрэмжит талбайд боллоо. Хүүхдийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхэн таван үеийг онцлон харуулсан энэхүү арга хэмжээнд Арвайхээр хотын бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоотой нийт 431 хүүхэд оролцсон, өргөн бүрэлдэхүүнтэй байснаараа онцлог байлаа. Хүүхдийн баярын арга хэмжээ хувцас загварын шоу, “Үсэглэлийн хаад” шалгаруулах тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн , “Open mic” зэрэг олон арга хэмжээгээр өдрийн турш үргэлжилнэ.
Дашрамд дурдахад аймгийн хэмжээнд 41.6 мянга буюу нийт хүн амын 36.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.3 хувь нь эрэгтэй, 48.7 хувь нь эмэгтэй хүүхэд байна.