Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭХИЙН АЛДАР” ОДОНТОЙ ЭВЕНТ БОЛЛОО

2025-06-03

“Энх баялаг бүтээхүй” НҮТББ-аас зохион байгуулсан “Эхийн алдар” одонтой эвент өнөөдөр болж, 1,2-р зэргийн одонтой 60 ээж оролцлоо. Тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга нээж хэлсэн үгэндээ хаана ямар үүрэг хүлээнэ, тэр газраа хариуцсан ажлаа хамгийн сайнаараа хийдэг эмэгтэйчүүдээрээ бахархдагаа илэрхийлсэн. Мөн хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг нэг хүүхэд байсан ч ямар хүнд хөдөлмөр байдаг тухай дурьдаж, доод тал нь 4, түүнээс дээш 10 хүртэлх хүүхэд төрүүлж өсгөсөн та бүхэн Монгол улсынхаа хүн амын бодлогод хамгийн их хувь нэмэр оруулж байгаа шүү гэдгийг онцоллоо. Эвентэд цугларсан ээжүүдийн хамгийн ахмад нь 88, хамгийн залуу одонтой ээж 30 настай байлаа.