Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо

2025-06-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд 2025 оны 06 дугаар сарын 6-нд боллоо.

Хуралдаанд Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, хорооны гишүүн Б.Оюун-Эрдэнэ,  Н.Отгонбилэг, цахимаар Д.Эрдэнэцогт нар оролцсон бол аймгийн ЗДТГ-аас аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаар хэлэлцэх аймгийн 2024 оны Төсвийн гүйцэтгэл батлах тухай, аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах тухай, аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх төслийн жагсаалт батлах тухай,  Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах тухай дөрвөн асуудлыг хэлэлцлээ.

Төлөөлөгчид мэдээллийг сонсоод асуулт асууж хариулт авсны дараа саналаа хэлж дээрх 4 асуудлыг хурлын хуралдаан оруулахыг санал нэгтэйгээр дэмжлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6794
5257 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%