Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨЛГИЙ СУМЫН ҮЕРИЙН ДАЛАНГИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО.

2025-06-04

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс нь үерийн далангийн ажлыг гүйцэтгэж буй “Нью Констракшн” ХХК-ийн захирал Э.Даваасамбуутай уулзаж, Өлгий сумын үерээс хамгаалах далангийн ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
Сүүлийн жилүүдэд Өлгий суманд удаа дараа үер бууж, их хэмжээний хохирол учирсан тул үерээс хамгаалах инженерийн байгууламж барих шаардлага тулгарсан юм. Энэхүү ажлын хүрээнд нийт 15.3 км урттай ил болон далд далан сувгийн ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 2024 оны байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
“Нью Констракшн” ХХК-ийн захирал Э.Даваасамбуу: 2023 онд “Агайн” ХХК 2.9 км урттай далан сувгийн ажлыг хийж дуусгасан бол үлдсэн 12.5 км-ийг “Нью Констракшн” ХХК гүйцэтгэж байна. Бөхөн 1, Бөхөн 2 чиглэлийн далан – бүрэн дууссан. Бөхөн 3 чиглэл – нийт 800 метр үлдсэн, үүнээс 2025 онд 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 400-500 метрийг гүйцэтгэх боломжтой гэсэн мэдээлэл өглөө.
Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс Бөхөн 1 болон Бөхөн 2 чиглэлийн далангуудын эргэлтийн хэсгүүд 90 градус эргэдэг, эдгээр эргэлттэй хэсгүүдийн даланг инженерийн шийдлээр сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Энэ нь үерийн усны урсгалын аюулыг сааруулах, далангийн үр ашиг, бат бөх байдлыг нэмэгдүүлэхэд чухал юм.
Далангийн зураг төслийг “Монхитро Констракшн” ХХК боловсруулсан бөгөөд анх Бөхөн 3 чиглэлийн даланг Радио, Телевизийн антены хашаагаар дайруулах зураглалтай байсан ч, уг антен нь улсын онцгой хамгаалалттай объект тул холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгоогүй байна. Үүнтэй холбоотойгоор зураг төсөлд өөрчлөлт оруулж, дахин шинэчлэн боловсруулж буй талаар гүйцэтгэгч компани мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс орон нутгийн зүгээс уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, барилгын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах нөхцөлийг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%