Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс ИТХ-ын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хурлын байгууллагын үйл ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмэр, туршлага, сургамжуудыг хуваалцах, цаашдын чиг хандлагын талаар санал солилцлоо.
Тус уулзалтын үер ИТХ-ын тогтвортой хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн бодлого, шийдвэрийг ил тод, нээлттэй байлгах талаар санал бодлоо илэрхийлж, түүхэн туршлага, ололт амжилтаасаа хуваалцав.