Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН НЭГДСЭН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ

2025-06-12

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын 2025 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн нэгдсэн хурал зохион байгуулагдлаа.

Тайлангийн хуралд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс оролцож, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудтай танилцав.

Хурлын үеэр Гаалийн газрын дарга Б.Хуягбаатар 2025 оны эхний хагас жилийн ажлын явц, хэрэгжүүлсэн бодлого, зорилтын биелэлт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Тайлангийн хурлын зорилго нь:

- 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэх

- Алба хаагчдын санал бодлыг сонсох

- Цаашдын ажлын чиг хандлагыг тодорхойлох

- Хамт олны дунд тулгамдаж буй нийгмийн асуудлыг хэлэлцэх

Хурлын үеэр гаалийн албан хаагчид байгууллагын дотоод орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр саналаа илэрхийлж, зарим санал санаачилгад ИТХ-ын дарга А.Бегарыс дэмжлэг үзүүлж, тодорхой асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%