Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАДААД СУРГАГЧ БАГШ НАРЫН ОРОЛЦООТОЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2025-06-12

“Хөх Алтайн тэнгэрийн хаяа” төрийн бус байгууллагын санаачилгаар 2025 оны зуны амралтад сурагчдад зориулсан нэг сарын хугацаатай, үнэ төлбөргүй сургалт зохион байгуулагдахаар боллоо. Тус сургалт нь англи хэл, монгол хэл, мөн өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд сургалтыг олон улсын сайн дурын гадаад багш нар заах юм.

    Сургалт аймгийн төвийн 2 сумын 2 нийт 4 сургуульд зохион байгуулагдана.

    Тус сургалтын төслийг хэрэгжүүлж буй багийн төлөөлөл болох Ч.Хофштеттер, Н.Няф, Р.Хюбер, Н.Байболат, Б.Алтанцэцэг, М.Болорцэцэг нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыстай уулзаж, сургалтын зорилго, агуулга болон хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Уулзалтын үеэр ИТХ-ын дарга А.Бегарыс гадаад, дотоодын сайн дурын багш нарын боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, орон нутгийн зүгээс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%