Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танхим, цахим хэлбэрээр зарлан хуралдуулах Захирамжийг танилцууллаа. Ээлжит бус 5 дугаар хуралдаанаар
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох саналын
2. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг татан буулгах
3. Ой тэмдэглэх ажлын хүрээнд авах зарим арга хэмжээний
4. Аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах
5. Эрдэнэт хотын болон аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах
6. Аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх төслийн жагсаалт батлах;
7. Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах
8. Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах
9. Санал оруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо. Эдгээр асуудлуудын танилцуулгыг 18-ны дотор Зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, 23-нд хуралдааны бэлтгэл хангаж Зөвлөл хуралдана. Зөвлөлийн хуралдаанаар бэлтгэл хангасан гэж үзвэл Хурлын хуралдаанаар хэлэлцэх юм.