ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Зорилго: “Төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж, байгууллагын ил тод, нээлттэй байдал, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгоход оршино.
Үндэслэл: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хүрээнд зохион байгуулж байна.
Хамрах хүрээ: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлчилгээний чанар, хүртээмжид олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх
Нэг. Оролцогчид тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад дараах нөхцөлийг хангасан оролцогч хамрагдана. Үүнд:
- Орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага байх;
- Сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд орон нутагт ажилласан туршлагатай байх;
- Хяналт хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн хоёр жилийн хугацаанд дараах байдлаар харилцаагүй байх:
- Гэрээ байгуулж ажил, үйлчилгээ эрхлээгүй;
- Хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй;
- Бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг аваагүй;
- Төлөөлөл хэрэгжүүлээгүй;
Хоёр. Оролцогчийн бүрдүүлэх материал:
- Судалгаа шинжилгээний байгууллага, ТББ, иргэний гэрчилгээний хуулбар;
- ТББ-ын салбар нэгж бол оролцохыг зөвшөөрсөн удирдах байгууллагын шийдвэр;
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (цаасан хэлбэрээр);
- “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-д заасан мэдээлэлд хяналт тавих төслийн санал.
Гурав. Санхүүжилт
- Нийт төсөв: 3,000,000 (гурван сая) төгрөг
- Санхүүжилт дараах байдлаар хийгдэнэ:
- Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 50 хувийн урьдчилгаа олгох,
- Үлдэгдэл 50 хувийг ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор шилжинэ.
Дөрөв. Материал хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс нээлттэй зарлан, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 хүртэл материалыг битүүмжилсэн байдлаар цаасаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын 2 давхрын ИТХ-ын Ажлын албанхүлээн авч, шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийнэ.
Тав. Үнэлгээний шалгуур үзүүлэлт
Төслийн агуулга, чанар |
: 70 оноо |
Төслийн туршлага: |
30 оноо |
Зургаа: Холбоо барих: Аймгийн ЗДТГ байр,
2-р давхар, Утас: 99975281, 94784778
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ, ЗДТГ