Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Отгонбилэг, Б.Мөнхзаяа, Ч.Болор-Эрдэнэ, Ц.Мөнхмандах, С.Бямба-Оргил нар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй А1002 замын ажлын явцтай 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт газар дээр нь очиж танилцлаа.
Аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Хотын захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, 7 дугаар хорооллын уулзварт замын трасд орсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын эзэд оролцож харилцан ярилцаж замын ажлыг саадгүй үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрлээ.