Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс тус аймгийн Цагдаагийн газрын дарга Ө.Танат, Хяналтын камерын дэд төвийн дарга Т.Худайберген нартай уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баршагүл, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нар оролцлоо.
Уулзалтын үеэр ГХУСАЗСЗ-ийн 2025 оны төсвийн хүрээнд хяналтын камерын дэд төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор санхүүжүүлж буй зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан мэдээлэл солилцов. Мөн Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Орон нутгийн зам – Хөдөлгөөний соёл 2025” болон “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хамтран хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх ажил, олон нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, арга замын талаар хэлэлцлээ.
Энэхүү уулзалт нь орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд чухал алхам боллоо.