Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БОХИР УСНЫ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВЖ БАЙНА

2025-06-24

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй бохир усны цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийт 4200 м³/хоног хүчин чадалтай тус байгууламж нь хот суурин газрын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл бөгөөд нийт гэрээний дүн 3.8 сая евро юм. Төслийг “Байгууламж” ХХК гүйцэтгэж байна.
2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Жангавыл, Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойко тэргүүтэй төлөөлөгчид цэвэрлэх байгууламжийн барилгын явцтай газар дээр нь танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%