Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кшиштоф Бойко тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажлын айлчлал хийх үеэрээ Польш улсын соёлын өдөрлөг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Польш улсын соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудад амжилттай оролцсон, Оскарын шагналд нэр дэвшсэн “Loving Vincent” бүрэн хэмжээний уран сайхны анимэйшн киног аймгийн иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулсан юм.
Энэхүү өдөрлөг нь Монгол, Польш хоёр улсын найрсаг харилцаа, соёлын солилцоог гүнзгийрүүлэх, орон нутгийн иргэдэд Польшийн урлаг, соёлтой танилцах ховор боломжийг олгосон чухал соёлын арга хэмжээ боллоо.