Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛӨӨС ”ЦАХИМ ЭЛЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2025-04-18

Дархан-Уул аймгийн “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлийн даргаар Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, нарийн бичгийн даргаар Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга А.Амгалан нар ажиллаж байна.

Өнөөдөр тус зөвлөлийн хурлаар “Монголын сурагчдын холбоо” ТББ-ын төлөөлөлтэй холбогдож аймгийн хэмжээнд “Цахим элч” төслийг хамтран зохион байгуулахаар баталлаа.

Судалгааны_үр_дүнгээс:

·         7-12 насны хүүхдүүдийн 62%

·         13-18 насны хүүхдүүдийн 71% нь интернэт хэрэглэж байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин их үзүүлэлт юм.

·         89% нь эцэг эхийн хараа хяналтгүйгээр интернэт ашигладаг байна. Энэ нь “ЦАХИМ ЭЛЧ” төслийг зайлшгүй хэрэгжүүлэх үндэслэл болж байгаа юм.

“Цахим элч” төсөл нь 2025.04.28 - 2025.05.02-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 5 сургуульд хэрэгжинэ.

Төслийн_зорилго:

·         Цахим орчныг хүүхдэд ээлтэй болгох

·         Хүүхдийн оролцоотойгоор эерэг мэдээлэл түгээх

·         Цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

Төслийн үрдүн:

Эцэг эх, багш нар – хүүхдийн цахим хэрэглээг зөв зохицуулж сурах,

Хүүхдүүд – өөрсдийгөө болон үе тэнгийнхнээ эрсдэлээс хамгаалах,

Цахим орчныг зөв, зохистой ашиглах юм.

Төсөл 2 үе шаттай явагдах бөгөөд оролцогч багш, сурагч, эцэг эхийн оролцоотойгоор зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%