Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🧑‍🧑‍🧒‍🧒ЭЦЭГ ЭХ, СУРАГЧДЫН ЦАХИМ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ✍️

2025-04-24

🔹Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс Монголын сурагчдын холбоо ТББ хамтран хэрэгжүүлж буй “Цахим элч” хөтөлбөрийн хүрээнд оролцох сургуулиудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

🖊️Уулзалтад Ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургууль, Од сургууль, 31-р сургууль, 9-р сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд оролцож, хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжилтийн үе шат болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов

💬Хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 4-р сарын 28-наас 5-р сарын 2-ны хооронд оролцогч сургуулиудад дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана:

1-5 дугаар ангийн эцэг эхчүүдэд:

-Цахим хэрэглээний зөв дадал төлөвшүүлэх,

-Хүүхдийн цахим хэрэглээг хянах аппликейшн суулгах,

-Ашиглах заавар, зөвлөгөө өгөх

7-11 дүгээр ангийн сурагчдаас 100 хүүхдийг “Цахим элч” болгон бэлтгэх:

-Цахим орчинд зөв, эерэг мэдээлэл түгээх,

-Хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх,

-Цахим харилцааны соёлыг төлөвшүүлэх сургалтууд зохион байгуулагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%