Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг татан буулгаж, Теле хяналтын хяналтын дэд төв болгон өөрчиллөө

2025-06-26

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Орхон аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” УТҮГ-ыг татан буулгаж, аймгийн ЗДТГ-ын дэргэд “Теле камерын хяналтын дэд” төв болгон нэр, харьяаллыг өөрчиллөө.  Ингэснээр тус газрын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, хяналтын болон дуудлага мэдээллийн нэгдсэн системүүдийг төвлөрүүлэхэд нэг шат урагшлах юм. Мөн хуулиараа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын гадна талын хяналтын камерийг уг системд холбох боломжтой бөгөөд цагдаагийн албан хаагчийн хяналтад 24 цагаар төр, хувийн хэвшлийн камерийг шүүж, гэмт хэрэг зөрчлийг ирүүлэх боломжтой болох юм.

Цагдаагийн газрын дарга А.Лхагвадоржийн хурлын хуралдаанд танилцуулсан мэдээллээр өнгөрсөн хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125, хулгай 29, гээгдэл эд зүйл олсон 78, авто замтай холбоотой зөрчил 645, олон нийтийн аюулгүй байдлыг хангах 35, эд зүйл гээгдүүлсэн 187, хүн, хүүхэд алга болсон 8 хэрэг, зөрчлийг камерийн хяналтын тусламжтайгаар илрүүлсэн байна.

Тус газарт камерийн системд холбогдсон 1293 камер бөгөөд эдгээрээс 25 ширхэг нь дугаар таних,  15 ширхэг нь царай таних,  2 нь байгаль орчны хяналтын камер, 179 ширхэг нь 360 градус эргэдэг, 1072 ширхэг нь нэг чиглэлийнх юм.                Бөгөөд 2025 онд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар нийт 171 камер суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэргэжлийн инженерүүдийг ажлуулах, хүний нөөц боловсон хүчний тогтвортой байдлыг хангах, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%