Орхон аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хороог аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай ахалж, нарийн бичгээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нар ажиллана. Хорооны бүрэлдэхүүнд чиг үүрэг бүхий төрийн байгууллагын дарга болон Орхон аймгийн бөх, хурдан морь, сур, шагайн харвааны мэргэжлийн холбоодын төлөөлөл гишүүдээр тус тус ажиллах юм.
Мөн баяр наадмын зардлын задаргааг хурлын хуралдаанаар баталсан бөгөөд үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн харвааг зохион байгуулах зардал, талбайн тохижилт, худалдаа, тээвэр, үйлчилгээний зардал, наадмын нээлт болон соёл, урлагийн арга хэмжээ, хэв журам сахиулах зардал зэргийг нийт 700 орчим сая төгрөгөөр баталлаа. Энэ жилийн тухайд хурдан морьдын уралдааныг аймгийнхаа нутаг дэвсгэрт зохион байгуулахаар хурдан морьдын уралдааны замыг шинээр засварлаж байна.