Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-07-02

“Өндөр гэгээн Занабазар: түүх, өв, соёл-390” эрдэм шинжилгээний хурлын хоёрдахь өдөр Өндөр гэгээний урлаг, соёлын салбарт гүйцэтгэсэн үүргийг тодруулсан илтгэлүүд давамгайллаа. Тухайлбал, доктор Г.А.Жамсуевнагийн “Буриад улсын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын бурхан шашны уран баримлын цуглуулга”, доктор Л.Пүрэвлхамын “Өндөр гэгээний соёлын өв, түүний эзотери шинж”, урлаг судлаач Д.Гоомарал, З.Мөнхцэцэг нарын “Өндөр гэгээний өмнөх төрөл үесийн намтрыг дүрсэлсэн цуврал бар зурагт хийсэн шинжилгээ”, дэд профессор Ч.Уранчимэгийн “Хос ёсны сургаалаар бүтсэн Өндөр гэгээний урлаг соёлын онцлогийн тухайд” зэрэг 9 илтгэлийг хоёр тэнхимд хэлэлцлээ.