Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар
· Аймгийн 2025 оны тодотгосон төсөв батлах тухай
· Хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой санал хэлэлцэх тухай
· Ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзлээ. Ээлжит бус 6 дугаар хуралдаан энэ сарын 9-нд хуралдах юм.
Монгол Улсын Их хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 нийт 53 хотыг байгуулахаар баталсан. Тогтоолын хавсралтад Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт байрлах улсын зэрэглэлтэй Эрдэнэт хот байхаар туссан. Эрдэнэт хотын эдэлбэр газрыг тогтоохтой холбоотой саналаа 45625га байхаар Орхон аймгийн Засаг даргаас Газар зохион байгуулалт, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлээд байгаа юм. Тус газраас манай аймгаас хүргүүлсэн саналыг багасгаж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, хурлаас гарсан саналыг 2025 оны 7 дугаар сард багтаан ирүүлэхийг албан бичгээр ирүүлсэн бөгөөд уг асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх юм.