Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

2025-07-07

Орхон аймаг, Эрдэнэт хотын 2045 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Нью Урбанизм” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил 2024 оны 12 дугаар сард Эдийн засаг, хөгжлийн яам, Орхон аймгийн Засаг дарга, “Нью Урбанизм” ХХК-ийн гуравласан гэрээ байгуулагдсанаар эхэлсэн бөгөөд ажлын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

            Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын орчим ойн сан, газар ашиглалтын бүсчлэл, уурхайн тусгай бүс, хот тэлэх боломжит газруудын талбайн харьцуулалт, газрын налуу, ашиглалт, хүн амын үзүүлэлт, өсөлт, ногоон байгууламжийн одоогийн байдал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шашны байгууллагын үйлчлэх хүрээ, барилга байгууламж, үерийн суваг, ногоон байгууламжийн судалгаа, автозамын сүлжээ зэрэг суурь мэдээллийг цуглуулах, хороолол, багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг нэгтгэж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа юм.  Төслийг танилцуулах “Эрдэнэт хотын хөгжилд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 26 багийн иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид зэрэг 300 гаруй иргэнийг хамруулан зохион байгуулжээ.

            Хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах явцад Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөлтөд хамрагдах талбайд байр зүйн зургийг шинээр хийх болсон тул ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг гүйцэтгэгч талаас хэлж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааны тэлэлтээс хотын хөгжлийн төлөвлөлтийн хил хамаарч байгаа тул үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай газартай уялдуулж төлөвлөлтийн хилийг тогтоох, ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж батлах оролцогч талуудыг тодорхойлох, дэвсгэр зургийн алдааг засварлах хөрөнгө санхүүг шийдвэрлүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байгаа аж. Мөн бүс нутгийн хөгжлийн хүрээнд Булган аймагтай хил залгаж буй сумд Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулж хөгжих хил орчмын бүсийг тодорхойлж өгөх хэрэгцээ  байна.

Цаашид ижил төстэй уурхайн хотуудын судалгаа, суурьшлын шинэ газрыг тодорхойлох судалгаа, буффер зай тодорхойлох судалгааг хийх шаардлагатай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%