Улсын Их хурлын чуулганаар улсын төсвийн тодотгол эцэслэн батлагдсантай холбоотойгоор Орхон аймгийн 2025 оны төсвийн тодотголыг аймгийн ИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын төсөвт Орхон аймгийн төвлөрүүлэх орлогыг 36 тэрбум 846.4 сая төгрөгөөр бууруулж, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймагт олгох орлогын шилжүүлгийг 12,5 тэрбум төгрөгөөр бууруулж улсын төсөвт тусган баталсан.
Тодотгосон төсөвт захиалагчийн зүгээс зураг төсөвт тусгагдаагүй дутуу орхисон, ажлын явцад зайлшгүй шийдэх шаардлагатай нэмэлтээр хийгдсэн ажлуудыг тухайн ажлыг гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлсэн төсөв, зураг төсөв магадлалаар орж төсөвт өртөг нэмэгдсэн ажлуудын зардлыг нэмж төсвийн тодотголыг баталлаа. Тодруулбал Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний зардлыг 46,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн Авто замын болон явган замын нөхөөс, хүйтэн асфальт, засвар үйлчилгээний зардалд 610,0 сая төгрөгийг нэмж баталлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны хуваарилагдан батлагдсан дүн 2025 оны улсын төсвийн тодотголд 12.5 тэрбум төгрөгөөр буурч байгаа тул ОНХС-ийн эх үүсвэрээс хэтэрсэн
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх
- Уртын гол багийн 260 айлын орон сууцны 0,28 км авто зам шинээр тавих ажил
- Орхон аймгийн хэмжээнд хайс хашлага хийх
- Орхон аймгийн Баянцагаан багийн ПДУ хэсгийн 1.16 км хатуу хучилттай авто зам шинээр барих ажил
- Чингэл багийн авто замын төгсгөлөөс ёс заншлын өргөө хүртэлх 1км хатуу хучилттай авто зам шинээр барих
- Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10КВ-ын ЦДАШ 10/0.4 кВ-ийн 250 КВА/ КТПН/ дэд станц барих ажлуудыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.