Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ БАЙНА

2025-09-04

Аймгийн удирдлагууд сумдын Засаг дарга нартай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож байна. Энэ хүрээнд аймгийн Боловсролын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газраас мэдээлэл өгч, салбаруудын тулгамдаж буй асуудлуудтай холбоотой санал асуултаа сумдын удирдлагууд танилцууллаа.

Намрын ажлууд, хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй хангахтай холбоотой ажлаа эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагуудын зүгээс үүрэг чиглэл өглөө. Цаг уурын урьдчилсан мэдээллээр энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн өвөл болох төлөвтөй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм байна.