Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ААС “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” СЭДВЭЭР СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025-09-10

🔹Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Монгол Улсад “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг 30 дахь удаагаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
🔹Энэ өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн дурсах, түүхэн гашуун сургамжаас суралцуулах зорилгоор Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Наранхүү 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр танилцуулга, мэдээлэл өглөө.
🔹Тэрээр сургалт, мэдээллийн үеэр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, Монгол Улсын түүхэнд үлдээсэн гашуун сургамж, өнөөгийн бидэнд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлсийг нандигнахын чухлыг өсвөр үеийнхэнд танилцууллаа.
✨Түүхээ мартах нь дахин давтахын эхлэл. Харин түүхээс сургамж авч, үнэний өмнө толгой гудайхгүй байх нь ирээдүйн хөгжлийн баталгаа билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%