Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2025-09-10

 
📜 Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргажээ.
✨Үүнээс хойш жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохион байгуулж, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулсаар ирсэн түүхтэй.
🇲🇳Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн эхлэл:
🔹 1921 онд “Саж ламын хэрэг”
🔹 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо нарын 14 хүнийг Шархаданд буудан хороосон
🔹 Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан хэлмэгдсэн
🔹 1930-аад онд “Лхүмбийн хэрэг” өрнөсөн
🔹 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл үргэлжилсэн,
⚖️ 1921–1990 оны хооронд олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явцыг түүхэнд “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тэмдэглэдэг.
🙏Өнөөдөр бид хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, түүхээс сургамж авч, шударга ёс, хүний эрхийг эрхэмлэхээ санах өдөр билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%