Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 5 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-09-09

Аймгийн ИТХ-ын Зөвлөл нь танхим болон цахимаар 54%-ийн ирцтэй хуралдаж байна.
Хуралдаанаар:
-Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
-2025 оны төсөвт тодотгол хийх тухай
-Тусгай сангийн өр төлбөр барагдуулах 45 хоногийн аяны тухай мэдээлэл
-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
-Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
-Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай
-Аймгийн ИТХ-аас баталсан зарим тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлуудыг Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороо хороонд шилжүүллээ.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн тухай
-Мал эмнэлэгийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Аймгийн ИТХ-ын 5-р хуралдааныг 9-р сарын 17-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%