Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” СЭДВЭЭР СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-09-09

Манай улсад жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг энэ жил 30 дахь удаагаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн дурсах, түүхэн гашуун сургамжаас суралцуулах зорилгоор Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Я.Ариунцэцэг, 3 дугаар багийн Засаг дарга З.Чулуунцэцэг нар өнөөдөр /2025.09.10/ ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийсэн.

​Танилцуулга, мэдээллээр үеэр улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, Монгол Улсын түүхэнд үлдээсэн гашуун сургамж, өнөөгийн бидэнд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлсийг нандигнахын чухлыг өсвөр үеийнхэнд танилцууллаа. 

Жил бүрийн энэ өдөр ЕБС-ийн сурагчдад мэдээлэл хийх ажлыг зохион байгуулах нь уламжлал болоод байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11111
8626 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%