Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II”-т санал авах уулзалт болж байна

2025-10-08

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)“Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II”-т тусгуулах саналыг иргэд, олон нийтээс авах уулзалтыг Дархан сумын Хурлын танхимд зохион байгуулж байна.

Уулзалтын зорилго нь орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох, иргэдийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах, цаашлаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Засгийн газар болон Улсын Их Хуралд санал, дүгнэлт хүргүүлэхэд оршино.

Уулзалтад Дархан сумын ИТХ-ын нийгэм цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчид болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд, олон нийт оролцож, хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийн талаар саналаа илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%