Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ИЛ ТОД, ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ, АВИЛГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-10-10

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар Зөвлөлөөс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөц, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах талаар салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, салбарын ил тод, шударга, хууль ёсны шийдвэр гаргалтыг сайжруулах, Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах талаар мэдлэг олгох зорилгоор Дотоод Хэргийн Их Сургууль, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрдэс баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх-Интегра Санаачилга” төсөлтэй хамтран салбарын албан хаагчдын дунд нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.
Дээрх сургалтыг “Симуляц” сургалтын арга зүйгээр мэргэжлийн сургагч багш, Докторууд чиглүүлж явуулснаар онцлоготой байлаа.
Сургалтад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөл, аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын ХЭЗХ, аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хамрагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%