Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНСУ-ын бие даасан Жэжү хотод албан айлчлал хийлээ

2025-10-14

Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг БНСУ-ын бие даасан Жэжү хотын ИТХ-ын дарга ноён И Сан Бунгийн урилгаар 2025 оны 10-р сарын 10-аас 14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Монгол Улсын Төв аймгийн ИТХ, БНСУ-ын бие даасан Чежү хотын ИТХ нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд 2 аймаг, хотын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид харилцан айлчлал хийж, туршлага судлах, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой асуудлуудыг ярилцаж ирсэн билээ. Энэ удаагийн айлчлалаар 2 аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбаруудад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Айчлалын үеэр "Жэжү тамна" 69 дэхь удаагийн соёлын наадамд оролцон, мөн Чэжү хотын хог дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%