Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЁОХОР ХАТАР – 2025" АРДЫН УРЛАГИЙН НААДМЫН ХАНДИВЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-06

🇲🇳"ЁОХОР ХАТАР – 2025" АРДЫН УРЛАГИЙН НААДМЫН ХАНДИВЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.🇲🇳
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, Их Засаг их сургуулийн ректор, доктор, профессор Намсрайн Ням-Осорын ивээл дор "Ёохор хатар - 2025" Ардын урлагийн наадамд “ТӨЛӨӨЛӨГЧИД ДУУЛЖ БАЙНА” хандивын нээлтийн тоглолтыг сумын ИТХ-аас зохион байгууллаа. Энэхүү тоглолтын орлого болох 770,000 төгрөг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 100,000 төгрөг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албанаас 1,100,000 төгрөг, нийт 1,970,000 төгрөгийг "ЁОХОР ХАТАР – 2025" ардын урлагийн наадамд хандив өргөлөө.
Мөн тоглолтыг хамтран зохион байгуулж оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтангэрэл, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Цэдэнжавын нэрэмжит “СОЁЛЫН ТӨВ”-ийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%