Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 30 ДАХЬ ӨДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025-09-10

Монгол Улсын Их Хурлын 1996 оны шийдвэрийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил энэхүү өдөр 30 дахь удаагаа тохиож байна.
Батширээт сум 2014 оноос эхлэн Тоонот толгойд хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж ирсэн бөгөөд энэ жил 11 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Арга хэмжээнд сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчид, мөн хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нар оролцов.
Оролцогчид хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, өвөг дээдсээ хүндэтгэн дурсан сүүн цацал өргөж, 108 зул бадраалаа.
Мөн ЕБС-ийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн тухай хичээл орж, буян ном айлдан, авто замын хөдөлгөөнд оролцогчид ойрын гэрлээ асаан хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%