Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 3-Р ХОРООНД “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

2025-10-28

Налайх дүүргийн 3-р хороонд хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой “Хүүхэд хөгжлийн төв” нээлтийн ёслолоо хийлээ.
Уг төвийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын “World share” олон улсын төрийн бус байгууллага хамтран, тус байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан юм.
🔰Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн, ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд 3-р хорооны Засаг дарга Б.Отгонхуяг, ИТХ-ын Төлөөлөгч З.Нарангэрэл, холбогдох байгууллагуудын Төлөөлөгчид, “World share” ОУТББ-ын ТУЗ-ийн дарга Чой Сүн Жа, Ажлын албаны дарга Пэг Мин Ху, Хүүхэд дэмжих төслийн мэргэжилтэн Хан Дэ Хи Хү, Монгол салбарын дарга Хун Ёнхуа, монгол салбарын Ажлын албаны дарга С.Дарьсүрэн болон хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл оролцов.
🔰Тус төвийг нээснээр хүүхэд багачуудын сурч боловсрох, урлаг спортын чиглэлээр авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа аюулгүй, тохилог орчинд өнгөрүүлэх шинэ боломж бүрдэж байна.
Налайх дүүргийн удирдлагууд болон “World share” байгууллагын төлөөлөгчид цаашид хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%