Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ОЙЛГОЛТ, ЧИГ ХАНДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-03

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Ажлын албатай хамтран хууль сахиулах болон захиргааны байгууллагын албан хаагчдын ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах нэгдсэн сургалтыг 11 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Энхболд нээж үг хэллээ. Тэрээр: Хүний амьд явах эрх, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, Хүүхэд оролцсон болон Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг өсөх хандлагатай байгаа нь салбарын албан хаагч бидний өмнө тулгамдаж буй асуудал болоод байгааг дурдлаа.
Сургалтаар:
⚖️“Хүн худалдаалах гэмт хэргийн тухай ойлголт, чиг хандлага” сэдвээр Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ахлах мэргэжилтэн Амаржаргал,
⚖️ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаа” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Ариунтөгс
⚖️ “Хүүхдийн эрх, хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал нар мэдээлэл хийлээ.
Уг сургалтад Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл 50 гаруй албан хаагч хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%