Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЛТАН НАМАР-2025” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-11-04

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдийг дэмжиж өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнийг шууд борлуулах зорилготой Төв аймгийн “Алтан намар”-2025 нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ.
Энэ онд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжин тусгай сангуудаас 79 төсөлд 9.1 тэрбум төгрөг, газар тариалан, мал аж ахуйн салбарт МУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд 121 иргэн, аж ахуйн нэгж 36.5 тэрбум төгрөгийн зээлийг олгож 11 суманд 2 үйлдвэр 15 цех шинээр байгуулагдлаа. Энэ онд манай аймаг “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жил болгон зарлаж олон ажил зохион байгуулан ажилласны үр дүнд дотоодын үйлдвэрлэлд боловсруулах салбарын үйлдвэрлэл 18.3 хувьд хүрч өмнөх оноос 6.8 хувиар өссөн байна.
“Алтан намар” үзэсгэлэн 11 сарын 03-аас 05-ны өдрүүдэд үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%