Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯНЖАРГАЛАН СУМ 4 ХОРШООНЫ 16 НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЛГЭЛЭЭ

2025-11-05

“АЛТАН НАМАР-2025” үзэсгэлэн худалдаанд Баянжаргалан сум өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тус сумаас “Хашаатын түмэн сүрэг хоршоо”, “Дэмжих маргад шаглаа” хоршоо, “Босоо тамгат шимт сүрэг” хоршоо, “Өгөөмөр өсөх нэгдэл” ирээдүй хоршоод оролцон сүү, цагаан идээний 16 нэр төрлийн нэрийн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, гар урлал, дээл оёдлын төрлөөр амжилттай оролцлоо.
Баянжаргалан сумаас “АЛТАН НАМАР-2025” үзэсгэлэнгийн Шилдэг сав баглаатай бүтээгдэхүүнээр 2-р багийн иргэн, залуу гэр бүл Улаан-Ухаа Д.Ундрах, Б.Болортуяа нар тус тус шалгарчээ.
Энэ онд Аймаг болон сум хөгжүүлэх сангаас орон нутгийн хоршооллын үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнд баялаг бүтээгчид нэмэгдэн, үзэсгэлэн худалдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг сумын Засаг даргын орлогч Б.Санжаа онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%