Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-11-10

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 6 дугаар хуралдаан 85,7%-ийн ирцтэй хуралдаж, 13 асуудал хэлэлцэн, холбогдох хороодод шилжүүлэн ажиллалаа.
Хуралдаанаар:
📌Сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хийсэн хяналт шалгалт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн Хурлын Хот суурин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Зуунмод хот болон бусад сумдын хот суурин газрын эдэлбэр газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай
📌Заамар сумын багийн нэр өөрчлүүлэх тухай
📌Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай
📌Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
📌Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт үр дүн, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын тайлангийн тухай
📌Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс албан бичгийн хариу ирээгүй тул хойшлуулав.
📌Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай
📌Аймгийн ИТХ-ын Хороог шинэчлэн байгуулах тухай
📌Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
📌Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг байгуулах асуудлын талаарх асуудлуудыг хэлэлцэн Хурлын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороонд шилжүүллээ.
⏳Мөн Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 2025 оны 11-р сарын 19-нд хуралдуулахаар тов тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%