Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 101 жилийн ой өнөөдөр (2025.11.26) тохиож байна.

2025-11-26

Улс тунхагласны баярыг тохиолдуулан Галданбошигт хаан, Ард-Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
🌟Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нарын аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагуудын дарга нар, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.
✅Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарласныг Улс тунхагласны баяр хэмээн бахархан тэмдэглэдэг болсон түүхтэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9556
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%