Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2025-11-25

Монгол Улсын төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн төсвийн төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлэхээр заасан байдаг.
Мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн "Аймгийн 2026 оны төсвийн төсөл"-ийг боловсруулан аймгийн засаг дарга М.Амарсанаа, ИТХ-ын дарга З.Эрхбаярт хуулийн хугацаанд өргөн барилаа.
Төсөв өргөн барихад аймгийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн С.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү, СТСХ-ийн дарга Б.Батсайхан, аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга нар байлцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9556
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%