Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН 5-Р ХОРОО КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВТЭЙ БОЛЛОО

2025-11-12

🔰Налайх дүүргийн 5-р хороонд камерын хяналтын дэд төв шинээр байгуулж, албан ёсоор ашиглалтад орууллаа. Тус дэд төв нь дүүргийн хэмжээнд камерын тоог нэмэгдүүлэх, камергүй газруудыг камержуулах ажлын хүрээнд хийгдэж буй чухал алхам юм.
Энэхүү ажлыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-ийн энэ оны тэргүүлэх зорилтын нэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд амжилттай үргэлжилж байна.
🔰5-р хороонд нийт 7 цэгт 22 ширхэг хяналтын камер суурилуулж, тэдгээрийг хянах зориулалт бүхий хяналтын дэд төвийг хорооны байранд байгуулсан. Ингэснээр тухайн хорооны нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн амар тайван орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чухал түлхэц өгч байгаа юм.
🔰Тус төвийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Мандуул, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Ч.Мөнхбаатар нар газар дээр нь очиж танилцаж, ажилтнуудтай уулзан санал солилцлоо.
🔰Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Мандуул хэлэхдээ:
“Налайх дүүргийн хэмжээнд иргэдийн амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд технологийн дэвшлийг ашиглах нь бидний чухал зорилгын нэг юм.
5-р хороонд камерын хяналтын дэд төв байгуулагдсанаар тухайн хорооны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил илүү үр дүнтэй болох боломж бүрдэж байна.
Цаашид дүүргийн бүх хороодыг үе шаттайгаар камержуулах, хяналтын системийг нэгдсэн сүлжээнд холбох ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.
Иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, хариуцлагатай, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө бид бодит үр дүнтэй ажиллах болно” хэмээн онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%