Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ШАТАР СОНИРХОГЧДЫН ДҮҮРГИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2025-12-08

👏🔰Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шатны “Шатар сонирхогчдын дүүргийн аварга” шалгаруулах тэмцээн 2025 оны 12 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд:
• Шатрын спортын цолгүй,
• Монголын шатрын холбооны сүүлийн нэг жилийн рейтингийн жагсаалтаар чансаа нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас хэтрээгүй,
• 25 нас хүрсэн шатар сонирхогчид оролцсон бөгөөд эрэгтэй төрөлд 6 байр, эмэгтэй төрөлд 3 байрыг тус тус шалгаруулж шагнаж урамшууллаа.
👏🔰Эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд Г.Хашхүү
- Дэд байранд С.Еркехулан
- Гутгаар байранд Г.Саран-Эрдэнэ
- Тусгай байранд Б.Баяндэлгэр, Д.Туяахүү, Д.Мөнхбаатар
👏🔰Эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байранд С.Баасан
- Дэд байранд Б.Мөнхзул
- Гутгаар байранд С.Отгончимэг нар шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээн нь Налайх дүүргийн хэмжээнд шатар сонирхогчдын ур чадварыг сорих, авьяастнуудыг нээн илрүүлэх томоохон арга хэмжээ болсон бөгөөд тэмцээнээс шалгарсан шилдэг шатарчид "Шатар сонирхогчдын улсын аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%