Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАТСҮМБЭР СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14

 
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран Хурлын төлөөлөгчид, сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтыг нээн Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд үг хэлэв.
Чадавхижуулах сургалтаар:
✅Газар зохион байгуулалт хийх журам /Засгийн газрын 2024 оны 92 тогтоолын хэрэгжүүлэх чиглэлийн зөвлөмж/
✅ Нийтийн албан тушаалтны ёс зүй, анхаарах асуудал
✅Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйл, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх хянах, тайлагнах журам
✅Орон нутагт иргэний шилжилт хөдөлгөөний зохицуулалт, хүн амаа нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, анхаарах асуудал
✅Айл өрхийг цахилгааны хэрэглэгээг орон нутагт өдөр, шөнийн тариф үйлчилгээнд хамруулах нөхцөл, боломж
✅Хяналт шинжилгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж дүгнэх гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгөн, харилцан ярилцаж, асуулт санал солилцлоо.
Батсүмбэр сумын ИТХ нь 25 Төлөөлөгчидтэй, Ажлын алба 3 алба хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10236
8469 / 83%
1084 / 11%
330 / 3%
353 / 3%